АРХАНГАЙ: Цахилгаан хэрэглэгчийн гэмтлийн дуудлага 35.9 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-01 13:40:43

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 0.22-0.4кВ-ын ЦДАШ /цахилгаан дамжуулах агаарын шугам/ нь 1962-1993 оны хооронд баригдсан, насжилт 29-60 жил болсон. 2020 оныг хүртэл АС дамжуулагч утастай, төв магистрал шугам бетон хөлтэй, модон тулгууртай боловч салбарлан авч байгаа ЦДАШ-ын тулгуурууд хөлгүй, доод хэсгээр өмхөрсөн, 0.22, 0.4кВ-ын ЦДАШ урт, залгаа ихтэй байдлаас шалгаалсан хүчдэлийн уналт ихтэй, фазын тэнцүүлэг хийхэд хүндрэлтэй, ашиглах боломжгүй дүгнэлттэй байв.


“Архангай аймгийн төвийн 10-0.4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах” ажлын барилга угсралтын ажлыг 2020, 2021 онд гүйцэтгэж, 2021 оны 12-р сарын 03-ны өдөр улсын комисс хүлээн авсан байдаг.


Дээрх “Эрчим хүчний төсөл-2” нэвтэрч, Эрдэнэбулган сумын 0.4кВ-ын ЦДАШ-ын төмөр бетон тулгаарыг шинэчлэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утсыг бүрээстэй СИП кабелиар солих, төв хэсэгт байрлалтай ЦДАШ-ыг кабель шугамаар шинэчлэн тухайн ЦДАШ-аас тэжээлтэй байсан төрийн байгууллагууд болон ААНБ-ын оруулгыг кабель шугамаар шинэчлэн сайжруулжээ.


Мөн төвийн хэсэгт байрлалтай 10кВ-ын ЦДАШ-ын хамгаалалтын зурвас зөрчигдсөн, айл өрхийн дээгүүр байрлалтай ЦДАШ-ыг шинэчлэн сайжруулж, трассын байрлалыг өөрчлөн    аюултай байдлыг устгасан байна.


Тус шинэчлэлт сайжруулалтыг хийснээр “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ /“ЭБЦТС”/ ТӨХК-ийн Архангай салбарт давуу байдлууд бий болж байна. Дурдвал,

-0.4кВ-ын ЦДАШ бүрэн шинэчлэгдсэнээр хэрэглэгчдийг стандарт хүчдэлээр хангах боломжтой болсон.

-0.4кВ-ын ЦДАШ-ын төгсгөлд хүчдэлийн уналтгүй болсон.

-0.4кВ-ын ЦДАШ-ын алдагдал буурсан.

-10кВ, 0.4кВ-ын ЦДАШ-ын гэмтлийн тоо буурсан үзүүлэлт гарчээ.

Фидер

Тасралтын тоо

 

2020 он

2021 он

2022 он

 

10 кВ

0.4 кВ

10 кВ

0.4 кВ

10 кВ

0.4 кВ

 

1

10 кВ-ын Төвийн-1 

2

10

0

24

1

14

2

10 кВ-ын Төвийн-2

1

8

1

18

0

5

3

10 кВ-ын Сансар

2

1

2

2

1

0

4

10 кВ-ын Баруун

9

21

1

19

2

12

5

10 кВ-ын Станц

4

7

5

7

6

2

6

10 кВ-ын Зүүн

10

8

5

9

2

4

Нийт

28

55

14

79

12

37

 

-0.4кВ-ын ЦДАШ эмх цэгцтэй болсон.

-Айл өрхийн дээгүүр татагдсан байсан хамгаалалтын зурвас зөрчигдсөн 10кВ-ын ЦДАШ-ыг зөөвөрлөж, айл өрхөд аюулгүй байдал бий болгосон.

-Хэрэглэгчийн оруулгын кабелийг шинэчлэн шинэ шугам тоноглолоос тэжээгдсний өмнөх болон дараах гэмтлийн дуудлага /хүснэгтээр/

Дуудлын төрөл

2020

2021

2022

2020, 2021 оны дуудлагын дундаж

2022 онд буурсан дуудлага

Дуудлага буурсан хувь

Хэрэглэгчийн гэмтлийн дуудлага

864

995

595

930

335

35.9%

 

Дээрхи судалгаанаас үзэхэд Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд 2020 онд гарсан гадна оруулгын кабель гэмтлийн дуудлага 864 байсан ба “Эрчим хүчний төсөл -2” нэвтэрч айл өрхийн оруулгын кабелийг шинээр сольсноор 2022 оны эхний 11 сарын байдлаар гадна оруулгын кабель гэмтэлийн 595 дуудлага гарсан. 2022 оны дуудлагыг 2020 болон 2021 оны дундажтай харьцуулахад хэрэглэгчийн 335 гэмтлийн дуудлага  буюу 35.9 хувиар буурсан байна.


Мөн Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын нийт 6717 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэмжих хэрэгслийг ухаалаг тоолуураар солих ажлыг хийж, ухаалаг тоолуурын системийн HES, хэрэглэгчийн бүртгэлийн MDM, борлуулалтын EDiMIS, таслалт, залгалт, бичилтийн Ibas программ хангамжуудыг нэвтрүүлээд байна.


Энэ нь Архангай салбарын борлуулалтын хэсэг нь байцаагчид суурилсан үйл ажиллагаанаас хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ)-ийн үйл ажиллагаанд шилжилт хийж, ажилтнуудын бүтэц өөрчлөгдсөн байна.


Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй болсноор дараах давуу талууд бий болжээ.

-Хэрэглэгчдэд үйлчлэх танхимын ажилтантай болж, хэрэглэгчийн авах үйлчилгээг чиглүүлснээр урт дараалал багассан.

-Гэрээт ажилтантай болсноор хэрэглэгчтэй байгуулж байгаа гэрээний явц сайжирсан.

-Авлагын хэсэгтэй болсноор сарын эцсийн авлага буурсан.

-Хэрэглэгчээс ирэх санал гомдлыг хурдан шуурхай барагдуулдаг болсон.

-Санхүү хүний нөөцийн программ хангамж шинээр нэвтэрснээр ажилчдын цаг бүртгэл сайжирч, ажилтны цагийн тооцоолол, цалин бодолт автоматаар тайлан бэлтгэгддэг болсон зэрэг давуу талууд бий болжээ.


Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 10-0.4кВ-ын цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэн сайжруулах ажлыг хийж, нийт 6717 хэрэлэгчийг ухаалаг тоолуураар хангаж өгснөөр дараах давуу талуудыг бий болгож байна.


Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 2020, 2021, 2022 оны дамжуулан авсан болон түгээсэн цахилгаан эрчим хүчний судалгаа

Д/д

ЦЭХ

2020

2021

2022

1

Дамжуулалт м.кВт/цаг

21780.98

24688.69

21108.22

2

Борлуулалт м.кВт/цаг

18945.69

22068.98

20160.66

3

Алдагдал м.кВт/цаг

2835.28

2619.77

947.65

4

Алдагдал /хувь/

13.01

10.60%

4,48%

Дээрх судалгаанаас үзэхэд Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд 2020 онд борлуулсан цахилгаан эрчим хүчний алдагдал 2835,28 мянга.кВт/цаг буву 13.01 хувийн алдагдалтай байсан байна. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд “Эрчим хүчний төсөл-2” нэвтэрч 0.4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугмыг шинэчлэн, хэрэглэгчдийн тоолуурыг ухаалаг тоолуураар сольж тавьснаар 2022 оны эхний 10 сарын байдлаар цахилгаан эрчим хүчний алдагдал 947.65 мянга.кВт/цаг буюу 4.48 хувь, нийт алдагдал 1887,63 мянга.кВт /цаг буюу 8.53 хувиар буурсан байна.


Ухаалаг тоолуур дараах боломжийг бий болгожээ.

Үүнд:

-Хэрэглэгчийн гүйдэл, хүчдэлийн дээд болон доод утгыг тохируулдаг ба тухайн утгаас хэтрэх үед хэрэглэгчийг хүчдэлээс таслах хамгаалалттай. Сүлжээний хүчдэл хэвийн болох хүртэл нэг минут тутамд тоолуур өөр дээрээ анализ хийж, сүлжээний хүчдэл хэвийн үед хэрэглэгчийг хүчдэлд залгана.

-Зүй бус хэрэглээний хамгаалалт буюу тоолуурын таг авах үед тухайн хэрэглэгчийг хүчдэлээс таслах командтай. Ухаалаг тоолуурууд нь фаз болон нейтралийн гүйдлийн зөрүү хувиар тохируулах, тохируулсан хувиас хэтэрсэн үед тоолуур зүй бус хэрэглээ гэж үзэн хэрэглэгчийн хүчдэлийг таслах боломжтой болсон.

-Дээрх хамгаалалтуудаас гадна өөрийн плат дээрээ температурын хамгаалалтай. Уг хамгаалалт нь дотор плат тохируулан тавьсан температурт хүрэх үед хэрэглэгчийг хүчдэлээс тасална. Мөн аль хэрэглэгч аль фазаас холбоотой байгааг харах боломжтой.

-Хэрэглэгч тухайн сарын хэрэглэсэн ЦЭХ-ний төлбөр программаас хянах боломжтой болсон.

-Сар бүр төлбөрийн мэдэгдэл, сануулах мессеж нэг нэг удаа тогтмол явдаг болсон.

-Авлагын монтёрын оролцоогүй автоматаар таслалт, залгалт хийгдэж байна.

-Бичилтийн монтёрын оролцоогүйгээр автоматаар айл өрх, ААНБ-н бичилт хийгдэж байна.

-Хэрэглэгчийн ачааллыг программаас хэрэглэгчдийн гомдол, маргааныг цаг тухайд нь шийдвэрлэж өгөх боломжтой болсон.

-Өмнө таслалт хийгдсэн үед хэрэглэгч тоолуур нэгтгэлийн шит хайрцаг оролдох гэмтэлгүй тоноглол гэмтээх зэрэг үйлдлүүд гардаг байсан нь ухаалаг тоолуур тавьснаар багассан.

-3 жилийн тасралтын мэдээг харьцуулахад 0.4 кВ тасралт 53% буурсан байна.

Холбоотой мэдээ