ДОРНОД: Хан уулаа тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-12 20:47:38

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн шүтээн Хан уулыг билгийн тооллын зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн гуравны Балжиннямтай цагаан луу билигт сайн өдөр буюу энэ сарын 22-нд тахина. 

Хан уул нь Хэрлэн голын урд сүндэрлэн байдаг. Энэ уулыг Халхын Махасамади цэцэн хан Шолойн үеэс тахиж ирсэн уламжлалтай. Тахилгын зан үйл өглөөний долоон цагт эхэлж, лам хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурна. Аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан, хүүхдийн бөхийн барилдаан, их насны морьдын уралдаан болон урлаг соёлын тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ард олныг сүүний дээж, идээ будаагаа Хан уулын оройд байх “Батцагаан” суварга руу өргөхгүй байхыг анхааруулав. 

Холбоотой мэдээ