БАЯН-ӨЛГИЙ: Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод автобусаар үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-02 10:50:42

Өлгий /МОНЦАМЭ/. Цагааннуур чөлөөт бүсийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан энэ сарын 5-7-ны өдрүүдийн хооронд чөлөөт бүсийн хашаанд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Тус үзэсгэлэн худалдаанд ОХУ, БНХАУ болон Монгол Улсын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцож, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан харилцан туршлага солилцох юм.


Чөлөөт бүсийн Захирагчийн албанаас үзэсгэлэн худалдаа болох өдрүүдэд Өлгий-Цагааннуурын чиглэлд том оврын автобус явуулж иргэдэд үйлчлэхээр болсон байна. Учир нь чөлөөт бүсийн хашаа нь аймгийн төвөөс 70 км зайд байрладаг.


Тухайн автобуснууд энэ сарын 5, 6, 7-ны өдрүүдэд 9.00, 12.00, 14.00 цагт аймгийн төвөөс Цагааннуур тосгоныг чиглэн хөдөлж, 10.30, 13.30, 17.30 цагт буцаан хүргэх аж.  

Холбоотой мэдээ