ОРХОН: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
Эрүүл
мэндийн сайдын тушаалаар улсын хэмжээнд улаанбурхан, улаанууд өвчний эсрэг
дархлаажуулалтын 10 хоног тавдугаар сарын 19-нөөс улс орон даяар эхэлсэн. Дэлхийн 130 гаруй улс оронд
улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 3 дахин ихсээд байна.
БНХАУ,
ОХУ-тай хил залгаа зарим хотод тус өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Иймд агаар дуслын замаар
зөөвөрлөгдөх эрсдэлтэй гэж үзэн Монгол Улс уг халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх хариу арга хэмжээг авч, нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлээд байна.
Өрхийн эрүүл
мэндийн төвүүдээр нэмэлт дархлаажуулалтыг 10 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдэд
хийж байгаа гэж ЭМГ-ын дарга Д.Сүхээ
мэдээллээ.