Марафон гүйлтийн үеэр яаралтай тусламжийн таван цэг ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-02 15:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон”-ы үеэр гүйлт болох зам, талбайн дагууд эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэгийг ажиллуулна.


Тодруулбал, Гараа, барианы хэсэг, Сансарын туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль буюу ОБЕГ-ын хажууд, мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн урд буюу “Модерн номадс”-ын хойд хэсэгт эмнэлгийн цэг байрлах юм. Мөн МУИС, МУБИС-ийн уулзвар, “Бишрэлт” их дэлгүүрийн дэргэд түргэн тусламжийн машин байрлаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл хангажээ.


Гүйх тамирчдыг өнөөдөр эрт унтаж амрах, хүнд махан хоол бага идэж, илчлэг сайтай хоол идэх, гүйх үед шингэн их алддаг учраас усны цэгээс усаа авч, шимж уухыг, шинэ гутал холгодог учраас өмсөж дадсан хувцсаа өмсөхийг зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ