Б.Жонсон парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-10 11:53:40

ЛОНДОН./BBC/. Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон парламентын Нийтийн танхимын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа.


Тэрбээр парламентын гишүүдийн халдашгүй байдлын хорооны хөл хорионы үеэр Даунингийн гудамжинд үдэшлэг зохион байгуулсан гэх хэргийн шалгалтын тайланг хүлээн авсныхаа дараа  огцорчээ. Б.Жонсон баасан гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ “Энэ бол намайг зайлуулах гэсэн оролдлого” гэж хэлсэн байна.


Парламентын гишүүдийн халдашгүй байдлын хороо ноён Б.Жонсоныг парламентын Нийтийн танхимын "шударга нэгдмэл байдалд халдсан" гэж үзсэн байна. "Нийтийн танхимын журам, бүрэн эрхийг чандлан мөрдөж ажилласан" гэж тус хороо мэдэгдэлдээ дурдаад даваа гарагт хуралдаж, тайлангаа нийтэлнэ гэж мэдээлжээ. 


Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон маргаан дагуулсан сонсголын үеэр Парламентын гишүүдийн халдашгүй байдлын хороонд мэдүүлэг өгөхдөө парламентад төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч санаатайгаар хийсэн гэдгийг үгүйсгэсэн юм.


Б.Жонсон огцорсноор, түүний сонгогдсон Уксбриж, Өмнөд Руислип тойргийн нөхөн сонгууль болно.

Холбоотой мэдээ