М.Отгонбаяр: IT-ийн салбарт энтрепренер бүсгүйчүүд олон болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-14 11:45:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын олон улсын “ICT EXPO-2023" дээд түвшний уулзалт форум, үзэсгэлэн “Mindgolia” уриан дор болж өндөрлөлөө.


Хоёр жил тутамд зохион байгуулдаг “ICT EXPO нь энэ жил манай улсад дэлхийн технологийн тэргүүлэгч “GoogleAmazon, HuaweiNAVER” компаниудын төлөөлөл ирж оролцож, “Dell”, “Microsoft” компаниуд дэмжин ажилласнаар цар хүрээгээ тэлж, үзэсгэлэнгээр гадаад, дотоодын компаниуд технологийн гайхамшгийг танилцуулснаараа онцлог болов.


Энэ үеэр бид мэдээлэл, технологийн судалгааны “Дейжит” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Отгонбаяртай уулзаж, IT-ийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар тодруулсан юм. Тэрбээр, технологийн салбарт 20 жил ажиллаж байна. Жил бүр зохион байгуулдаг “ICT EXPO болон “Women and Tech форумд оролцдог. Эдгээр үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж буйг тодотгосон юм. Мөн сүүлийн үед манай улсад мэдээллийн технологид суурилсан энтрепренер бүсгүйчүүд их болж буйг онцолж, энэ салбар нь зөвхөн Монгол гэж хязгаарлагдахгүйгээр дэлхий нийтэд асар их боломж бүхий давуу талуудыг олгож байна. Үүнийг эмэгтэйчүүд мэдэрснээр энэ салбарт олноор орж байна гэв.


Түүнчлэн, Бид шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, мэдээллийн технологийн software-ын чиглэлээр бас ажилладаг. Тодруулж хэлбэл, ямар төрлийн  бүтээгдэхүүн бизнест хэрэгтэй байна гэдэг дээр ажилладаг. Судалгаагаар Монголд программ хангамжийн зохиогчийн эрхийг эзэмшиж байгаа 800 орчин хүн байна. Тэдний 20 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Мөн судалгаагаар IT-ийн компаниудын удирдлагуудын 13 хувь нь эмэгтэй, 87 хувь эрчүүд байгааҮүнээс харахад жендэрийн тэгш байдал хангагдаагүй, манай салбарт удирдлагын түвшинд эмэгтэй ажилтан хангалттай бус хэмжээнд байна. Ерөнхийдөө манай салбарыг хариуцсан яам байгуулсан, Монголын мэдээллийн технологийн байр суурийг илэрхийлдэг олон индекстэй болсон гээд дэвшил их гарч байна гэв.


Тэрбээр мөн Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд анхаарах дараах зүйлүүд байгааг тодотгосон юм. Үүнд:

  • Монгол Улс дижитал ур чадварын индексээр олон улсад урагшлах, ингэхийн тулд дижитал ур чадварыг бүх нийтэд массаар хөгжүүлж, инженер, техникийн ажилтнуудыг олноор бэлтгэн гаргах,
  • Мэдээллийн аюулгүй байдлаа ханган хамгаалах,
  • Төр, засаг мэдээллийн системээ нэгтгэн, гарсан бодлого, шийдвэр, зохицуулалтыг цэгцлэн, төрөөс мэдээлэл авах, үнэн зөв, шуурхай байх шаардлагыг хангах,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд хууль эрх зүйг өөрчилж, уян хатан хандан салбарын үйл ажиллагааг дэмжих зэрэг орж байна.


Энэ жилийн “ICT EXPO-2023”-ын үр дүнд:

  • Гадаад, дотоодын 900 гаруй төлөөлөгч, 150 орчим аж ахуйн нэгж оролцож,
  • Монгол Улсын төр, засаг хувийн хэвшилтэй нэгдэн 41 сая ам.долларын гэрээ хэлэлцээр хийж,
  • Кибер аюулгүй байдлыг хангах, 3000 инженер бэлтгэх,
  • Форумын үеэр 12 орон хамтран  мэдээллийн технологийн шилдэг гарааны компаниудыг дэмжиж ажиллаж,
  • Олон улсын дата төвийг байгуулах,
  • Хиймэл оюун ухааныг түшиглэсэн системийг дэмжих, шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллах болсныг ЦХХХ-ны сайд Н.Учрал тодотголоо. Тэрбээр мөн нар, орбитрын дагуух хиймэл дагуулын үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр ярьж буйг хэллээ. 
Холбоотой мэдээ