ЮНЕСКО-ийн ээлжит бус чуулганаар АНУ-ын гишүүнчлэлийг сэргээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-01 10:42:09

ПАРИС. /france24/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий бага хурлын ээлжит бус чуулганд оролцогчид олонхын саналаар АНУ-ын гишүүнчлэлийг сэргээх тухай тогтоолыг баталжээ. АНУ-ын гишүүнчлэлийг Вашингтоны санал болгосон өрөө аажмаар барагдуулах нөхцөлийн дагуу сэргээсэн байна. 


Хоёр өдрийн турш хуралдсан энэхүү чуулганы санал хураалтад 142 гишүүн улс оролцож, АНУ-ын гишүүнчлэлийг сэргээх тогтоолын төслийг 132 улс дэмжиж, ОХУ, Хятад, Иран, Беларусь зэрэг 10 улс эсэргүүцсэн бол 15 улс түдгэлзсэн байна. “Тогтоол батлахад 95 гишүүний олонхын санал шаардлагатай байдаг тул тогтоолын төслийг баталсанд тооцлоо” гэж чуулганы дарга мэдэгджээ.


АНУ тус байгуулага дахь гишүүнчлэлээ сэргээх албан ёсны хүсэлтээ илгээсэн талаар ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азуле зургаадугаар сарын эхээр мэдээлж байв. 


ЮНЕСКО-ийн бүрэн эрхт гишүүнээс татгалзаж байгааг АНУ-н өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампыг мэдэгдсэнээс хойш зургаа орчим жилийн дараа тус улсНҮБ-ын байгууллагад эргэн нэгдэж байна. 

Холбоотой мэдээ