Шинээр туршин тариалж буй “Юнион”, “Лидер 80” элит үрийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-07 15:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үр үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт төв” компани ОХУ-ын Барнаул хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Юнион”, “Лидер 80” улаанбуудайн элит үрийн сортыг энэ хавар тариалж, туршиж байна.


Элит сорт нь богино иштэй, толгой томтой, гурилын шинж чанарыг сайжруулдаг онцлогтой бөгөөд хог ургамал, өвчинд тэсвэртэй, улаанбуудай налах эрсдэлийг үгүй болгох давуу талтай аж. Энэ хоёр сортыг тус бүрд нь 100 га-д тарьжээ. Ургалтын нөхцөл байдал, шинж чанар, онцлог, давуу талыг бүс нутгийнхаа тариаланчид, эрдэм шинжилгээний байгууллага, салбар яамны төлөөлөлд танилцуулах өдөрлөгийг тариан талбайдаа зохион байгуулсан юм.


Газар тариалангийн үйлдвэрлэл нь цаг агаараас ихээхэн хамаарах болсон энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалангийн салбарыг хөгжүүлэх шаардлага бий. Үүний үндэс нь хөрсөө хамгаалж, үржил шимийг нь сайжруулах, үр сортын шинэчлэлийг ойрхон хийх байдаг. Тиймээс энэ чиглэлд эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, тариаланчидтайгаа хамтран ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ