ДОРНОД: Цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг ирэх өвөл ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-09 15:58:17

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймагт баригдаж байгаа “ДБЭХС” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийг ирэх өвөл 12-р сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.


Одоогоор барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байгаа юм. Станцын өргөтгөл дээр хятад 280, Монгол 131, вьетнам 85 ажилчин ажиллаж байна.


Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “ДБЭХС” ТӨХК ачааллаа даахгүйд хүрээд байгаа. 2015 оноос Сүхбаатар аймгийн цахилгаан эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний системд шилжүүлсэн ч оргил ачааллын үед 38.6 МВт-д хүрч, эрчим хүчний өсөлтийг тогтвортой хангаж чадахгүй болсон.


Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд 2013 онд байгуулсан "Хамтын ажиллагааны санамж бичиг"-ийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Чойбалсан хотын ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр "ТВЕА" компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ