ДОРНОД: ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч айлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-10 15:13:57

Чойбалсан /МОНЦАМЭ/. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович тэргүүтэй албаны хүмүүс энэ өдрүүдэд Дорнод аймагт айлчилж байна.


Хөрш орны төлөөлөгчид “Чойбалсан” Олон Улсын нисэх буудал, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг болон ЗХУ-ын хоёр удаагийн баатар С.И.Грицевецийн нэрэмжит Хоёрдугаар дунд сургуулиар зочилсон юм. Мөн ХАҮТ-ын төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, мах, сүүний үйлдвэр, жимс, ногооны тариалан эрхлэгчдийн аж ахуйтай танилцав.


Амбан захирагчаас Дорнод аймгийн хүүхэд багачуудад зориулан гурван сая рублийн үнэ бүхий 3х3 сагсан бөмбөг”-ийн хоёр талбай тохижуулан бэлэг барихаа илэрхийлжээ. Энэхүү сагсан бөмбөгийн талбайг Читийн гудамж болон Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулна.


Цаашид Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаар хооронд нийгэм, соёл, хүнс хөдөө аж ахуй, эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтэц, зам тээврийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал нэгджээ. 

Холбоотой мэдээ