Мароккод хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-09-09 10:12:53

РАБАТ. /CNN/. Баасан гаргийн орой Хойд Африкийн Марокко улсад 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, сүүлийн 120 гаруй жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо гэж АНУ-ын Геологийн албанаас (USGS) мэдээлжээ.


Газар хөдлөлтийн голомт нь 839 мянга орчим хүн оршин суудаг Марракеш хотоос баруун өмнө зүгт 77 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. Байгалийн гамшгийн улмаас 93 хүн амиа алдсан гэж “Al Arabiya” суваг эрх баригчдын мэдээллийг эш татан мэдээлсэн байна. Тус сувгаар мэдээлснээр, Марракеш хотын ойролцоох Эль-Хауз мужид 73 хүн амиа алджээ. 


Чичирхийлэл Мароккогийн хойд хэсэгт орших нийслэл Рабатаас өмнөд нутгийн Сиди- Ифни хот хүртэл мэдрэгдсэн гэж “Al Jazeera” телевиз мэдээлсэн байна.


Мароккогийн Үндэсний геофизикийн хүрээлэнгийн мэдэгдэлд дурдсанаар, орон нутгийн цагаар баасан гаргийн 23:11 цагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Холбоотой мэдээ