ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
l.tungalag@montsame.gov.mn
2023-09-20 14:01:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны зургаадугаар сард тус улсад айлчлах үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой уулзалт, хэлэлцээр хийж байв.


Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа гадаадын оюутнууд сурахын зэрэгцээ ажиллах эрх зүйн бололцоо нээгдэж байгаа тухай хэлж байсан юм.


ОХУ-д манай улсын 4,300 гаруй иргэн оршин суудаг. Үүнээс 1,100 гаруй оюутан 63 их, дээд сургуульд сурдаг байна.



 

Холбоотой мэдээ