ХОВД: Энэ жил өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэлд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-09 13:52:29

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 123 дугаар анги 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.  

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй тус ангийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн онд сургуулийн жилийг “Хүн нэг бүрийн манлайллын жил” болгон ажиллажээ.  


Энэ хүрээнд
 залуу манлайлагч офицеруудын чуулга уулзалт, шилдэг офицер шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. Мөн хугацаат цэргийн алба хаагчдаас шилдэг 17 алба хаагчийг шалгаруулан сургалтад хамруулж, улмаар цол олгон ахлагчийн албан тушаалд томилж шинэ ажлын байртай болгожээ.  

Тэгвэл энэ жил “Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл”-д анхаарч ажиллана. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын дунд оюуны болон цэрэгжилтийн спортын тэмцээн зохион байгуулах, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ангийн тэргүүний ахлагч нарыг шалгаруулахаар төлөвлөсан гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.    

Холбоотой мэдээ