Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламыг 11 дүгээр сарын 18-нд ширээнд нь зална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-14 09:06:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзийт сайн өдөр Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана хэмээн тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Энэхүү өдөр нь 2023 оны 11 дүгээр сарын 18 бөгөөд ёслолыг тухайн өдрийн 11:00-12.20 цагт зохион байгуулах ажээ.



Холбоотой мэдээ