БАЯН-ӨЛГИЙ: 20 иргэн, 4 байгууллагыг аймгийн "Оны шилдэг"-ээр шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 217 дугаар тогтоолоор аймгийн "Оны шилдгүүдийг шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа.
Шинэ журмын дагуу аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргасан иргэн, байгууллагыг шалгаруулж урамшуулна.
Үүнд:
-
Бага
анги, цэцэрлэгийн багш – 1 хүн;
-
Багш,
эрдэмтэн – 1 хүн;
-
Оюутан
– 1 хүн;
-
Соёл,
урлагийн салбарын ажилтан – 1 хүн;
-
Тамирчин,
дасгалжуулагч – 1 хүн;
-
Хэвлэл
мэдээллийн ажилтан – 1 хүн;
-
Инженер,
техник, менежер – 1 хүн;
-
Ажил
олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагч – 1 хүн;
-
Ажилчин,
ажилтан – 2 хүн;
-
Банк,
санхүү, эдийн засаг, бүртгэл тооцооны ажилтан – 1 хүн;
-
Төр захиргааны
ажилтан, байгаль хамгаалагч – 1 хүн;
-
Хууль
хяналтын ажилтан – 1 хүн;
-
Их эмч
– 1 хүн;
-
Бага эмч,
сувилагч, эмийн санч – 1 хүн;
-
Аялал
жуулчлалын салбарын ажилтан – 1 хүн;
-
Төрийн
болон төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой компани – 1;
-
Хувийн
хэвшлийн байгууллага – 2;
-
Төрийн
бус байгууллага – 1;
-
Оюунлаг
хүүхэд – 1;
-
Урлагийн
авьяаслаг хүүхэд – 1;
-
Спортын
авьяастай, тамирчин хүүхэд – 1;
- Тухайн
жилд онцгой амжилт гаргасан хүн – 1 /номинаци харгалзахгүй/, нийтдээ 20 иргэн,
4 байгууллагыг аймгийн ИТХ-ын Зөвлөл, ЗДТГ, Үйлдвэрчний эвлэлийн холбооны
төлөөлөл "Оны шилдэг"-ээр тодруулж, зэргэлдээ хөрш орнуудад аялах эрхийн
бичгээр, эсвэл аялах эрхтэй дүйцэхүйц мөнгөн шагналаар шагнах ажээ.