Автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-17 12:39:38

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, Улаанбатар хотод автомашин, тээврийг хэрэгслийг  улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болов.


Хүйтний эрч чангарч, хөдөлгөөний ачаалал хүндэрч буйтай холбогдуулан авч буй дээрх зохицуулалтыг 12 дугаар сарын 18-ны даваа гарагаас буюу маргаашнаас эхлүүлж, 2024 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэх аж.


Улаанбаатар хотын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах бүсчлэл дараах уулзваруудаас эхэлнэ. Үүнд:

  • Хойноосоо урагшаа, 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл,
  • Баруунаас зүүн хүртэл, Сонсголонгийн уулзвараас  Офицеруудын ордны уулзвар хүртэлх бүсчлэл дотор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм.


ТЦА-наас мэдээлж буйгаар дугаарын хязгаарлалтын бүсийг томруулж байна. Тодруулбал, өмнө нь Саппоро” төвөөс зүүн дөрвөн зам хүртэл бүсчлэн тогтоож байсан бол маргаашнаас эхлэн хэрэгжих хязгаарлалтын бүс Сонсголонгийн гүүрний уулзвараас эхэлж байна.


Дугаарын хязгаарлалт ням гарагт үйлчлэхгүй бөгөөд нийт зохицуулалтад эмнэлгийн болон худалдаа үйлчилгээний автомашинууд, нийтийн тээврийн такси хамаарахгүйг мэдээлж байна. Хэвлэл мэдээлийн байгууллагуудын автомашинуудыг мөн хязгаарлахгүйг мэдэгдлээ.



Холбоотой мэдээ