Монгол Улс бүс нутгийн цахим системд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-20 11:14:34

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотноо Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгч чууллаа.


Оролцогчид бүс нутгийн цахим худалдааны экосистемийг бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцжээ.


Энэ үйл ажиллгаанд манай улсаас “Говь, АПУ, Лхамур, Airee зэрэг үйлдвэрлэгч компаниуд, мөн “Intelmind, Shoppy, Fibo Cloud, Erxes, Go Lab, TI Logistic зэрэг технологи, тээвэр ложистикийн компаниудын төлөөлөгчид оролцлоо. Үүгээр Монгол Улс бүс нутгийн цахим системд оролцож байгаагаа илэрхийллээ.


Монгол Улсаас оролцогчдыг ЦХХХЯ, АХБ-ны Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой байдал, оролцоог дэмжих төслөөс дэмжин ажиллалаа.


БНХАУ-ын Ханжоу хотноо мөн “Торгоны замын цахим худалдаа” олон улсын хамтын ажиллагааны форум болж, форумын хэлэлцүүлэгт Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо. Тодруулбал, “Интелмайнд” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр БНХАУ-ын төдийгүй дэлхийд тэргүүлэгч Alibaba group, Ant group, Haizol зэрэг компанийн төлөөллүүдийн хамт “Торгоны замын цахим худалдаа” олон улсын хамтын ажиллагааны форумын нээлтийн хэлэлцүүлэгт уригдан оролцлоо. 

Холбоотой мэдээ