Эх орныхоо брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд түгээх нь бидний эрхэм бодлого

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-20 12:36:03
@ShoovdorBatbold

Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй "АПУ" ХК нь монголчуудынхаа хэрэгцээг хангахын зэрэгцээ олон улсад бүтээгдэхүүнээ гарган таниулж, дэлхийд бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, экспортын хүчин чадлаар танигдаж эхэлсэн байна.


Мэргэжлийн баг хамт олон бүрдүүлж ОУ-д өрсөлдөх чадвар, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн эргээд Монгол Улсад валютын нөөц бүрдүүлэх, экспортын үйл ажиллагаагаа нэмэгдүүлсээр эх орны бүтээгдэхүүнийг сурталчлан түүчээлэн ажиллаж байна.


Энэ хүрээнд экспортын цар хүрээгээ өргөжүүлсээр АНУ, ЕХ-ны орнууд, ОХУ, Хятад, Тайланд, Польш, Солонгос, Казахстан зэрэг улс орнууд руу олон төрлийн бүтээгдэхүүнийг ОУ-д гаргаж, дэлхийд Монголын нэр хүндийг өсгөсөөр.  


ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА... 

"АПУ" компани нь дэлхийн тавцанд амт чанараар тодорч олон улсын уралдаан наадамд түрүүлсэн бүтээгдэхүүнүүдээ сурталчлахын зэрэгцээ Монголын нүүдэлчин соёл уламжлалыг шингээж арга хэмжээ, соёлын хөтөлбөрийг түгээн ажиллаж байна.


"АПУ" ХК-ийн Глобал брэнд маркетингийн албаны дарга Г.Ганчимэг "Олон улсын хэрэглэгчдэд таарсан, таашаагдсан бүтээгдэхүүнийг гаргахын төлөө бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, хайрцаг савнаас эхлээд бүгдийг нь тухайн зах зээлийн шаардлагад нийцүүлэн гаргадаг. Ялангуяа Монголын соёл, ёс заншлыг дэлгэрүүлэн арга хэмжээнд зориулж өндөр зэрэглэлийн бэлтгэл ажил, хоолны соёл, урлагийн тоглолтыг үзүүлэн олон улсын хэрэглэгчдийн сонорт хүргэн хичээнгүйлэн ажиллаж байна.


Дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагааг мөрдлөг болгох нь бидний эрхэм бодлого. Монгол Улсын нэрийн хуудас болсон олон брэнд бүтээгдэхүүнүүд ОУ-д танигдаж, дэлхийд таашаагдах болтугай" гэдгийг хэллээ.


"Мэргэшсэн хамт олон бол хөдөлгөгч хүч"



"СОЛОНГОС УЛСЫН GS25 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР НЬ 16,000 САЛБАРТАЙ. “АЛТАН ГОВЬ” БРЭНД 11,000 САЛБАР ДЭЛГҮҮРҮҮДЭЭР БОРЛУУЛАГДАЖ БАЙНА"


"МОНГОЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, МЭДЛЭГИЙГ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАГЧДАД ӨГӨХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ"

Эх орныхоо сархдын амтыг дэлхийн хэрэглэгчдэд түгээхдээ Монгол Улсынхаа идээ ундааны соёл, уламжлал, дуу хөгжим, үзэсгэлэнт байгаль, өргөн уудам газар нутгийг давхар сурталчлан таниулах нь бидний эрхэм бодлого гэдгийг "АПУ" ХК-ийн Глобал брэнд маркетингийн албаны дарга Г.Ганчимэг онцолж байлаа.


Монголын брэнд бүтээгдэхүүний амт, чанарыг дэлхийн хэрэглэгчид онцолж харж, сонирхож байна.


"Симфони эгшиглүүлж Брэнд бүтээдэг"



"АПУ" компанийн үйлдвэрлэж буй тансаг зэрэглэлийн Chinggis Khan брэндийн онцлогийг танилцуулбал:  

  • Chinggis Khan брэнд нь Монгол Улсын нэрийн хуудас болсон шилдэг бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн зах зээлд аль хэдийнээ чанараараа танигдсан.
  • Chinggis Khan брэндийг зургаан давхар шүүлтүүрээр шүүж 21 хоног амраадаг.
  • Chinggis Khan брэндийг бүтээхэд симфони хөгжмийн аяыг эгшиглүүлдэг.

Тус компанийн экспортын менежер Н.Ундрал хэлэхдээ "Blind tasting буюу амталгааг хэрэглэгчдийн дунд хийлгэхэд манай брэндүүд сонгогддог.


Өөрөөр хэлбэл аль брэндийн ямар бүтээгдэхүүн бэ гэдгийг нь мэдэгдүүлэхгүйгээр ижил төрлийн бүтээгдэхүүн амтлуулахад Монгол брэндийг олон улсын хэрэглэгчид таашааж байна.


Түүнчлэн өрсөлдөгч брэндүүдээс хамаагүй цэвэр тунгалаг гэдгийг шинжээчид хэлдэг" гэв.


Ийнхүү АПУ ХК үндэсний брэндүүдээр дэлхийн зах зээлд түүчээлж, экспортыг нэмэгдүүлснээр улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.



Холбоотой мэдээ