Монгол-Оросын шинэ жилийн үзэсгэлэн нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-20 17:33:28

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Монгол-Оросын шинэ жилийн үзэсгэлэн нээгдлээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Буриад улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай ажил хэргийн талаар харилцах сайд Д.Ш.Чирипов, Монгол Улсаас Буриад улсад суугаа ерөнхий консул Д.Нямцэрэн, МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга, ОХУ-ын “Байкал Экспо” компанийн захирал Татьяна Беседина нар болон албаны бусад төлөөлөгчид оролцов.  



Монгол-Оросын шинэ жилийн үзэсгэлэнд дэлгэн тавьсан Монгол Улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Буриад улсын Засгийн газраас гаалийн татваргүйгээр хил нэвтрүүлжээ.



Үзэсгэлэнд манай улсаас ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, хивс, арьс ширэн эдлэл, цүнх, бүс, нэхий дээл, савхин хүрэм, хурган дээл, хүнс, загварын дээл бүтээгдэхүүнээр “Улаанбаатар Хивс”, “Лидер кашемир”, “Хатантөгөл”, “Бат Урлал”, “Био Мандала Кашимер”, Малчдын ногоон алт дундын хоршоо, “ЦС”, Өлзий кашемир” зэрэг компани, ААН, иргэн Н.Лхагвабаяр нарын 80 гаруй төлөөлөл, харин Буриад улсаас 40 орчим аж ахуйн нэгж, компани оролцож байна. 


Холбоотой мэдээ