АРХАНГАЙ: Нийт нутгаар салхи секундэд 16 м/с хүрч ширүүсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хойд сумдаар цас үргэлжлэн орж байна. Тариат, Булган сумаас бусад сумын нутгаар 1-8 см цас нэмж оржээ.
Өчигдөр өдөр Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг сумын нутгаар 0.0-4.0 мм, өнгөрсөн шөнө Булган сумаас бусад сумын нутгаар 0.0-4.0 мм цас оржээ.
Өнөө өглөөний 8.00 цагийн цаг уурын харуулын мэдээгээр Эрдэнэмандал,
Батцэнгэл, Хайрхан сумын нутгаар 24-28 см, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант,
Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Хангай, Хашаат, Хотонт, Цахир сумын нутгаар
10-17 см, Эрдэнэбулган, Булган, Цэцэрлэг, Чулуут сумын нутгаар 3-9 см зузаан цасан
бүрхэцтэй байна гэлээ.
Салхи нийт нутгаар секундэд 3-16 м/с хүрч ширүүссэн байна. Үүний дотор урд
шөнө Эрдэнэмандал, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Хангай сумын нутгаар секундэд
11-12 метр, өчигдөр өдөр Эрдэнэбулган, Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх,
Батцэнгэл, Булган, Өлзийт, Хангай, Хотонт, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар секундэд
11-16 м/с хүрч ширүүсжээ.