БАЯН-ӨЛГИЙ: Улаанбаатар-Өлгий чиглэлд 7 дугаар сараас нэмэлт нислэг үйлдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-19 10:05:53

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газраас орон нутгийн хөөрөх нислэгийн зуны хуваарийг зарлалаа.


Тус хуваарийн дагуу "МИАТ" төрийн өмчит компанийн онгоц ирэх сарын 1-нээс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл лхагва, бямба гарагт Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ.


Харин зун зорчих хөдөлгөөн ихэссэн үед буюу 7 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 26-ны хооронд даваа гараг бүр нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.


Аймгийн Аялал жуулчлалын холбооноос тус аймагт зуны улиралд гадаад, дотоодын аялагчид олноор ирэх тул тухайн нэмэлт нислэгийн хугацааг 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгах хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.   

Холбоотой мэдээ