“Япон дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдгүүд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-10 10:16:06

Японы ЭСЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Япон дууг хэн сайн дуулах вэ” уралдаан энэ сарын 30-нд болно.

Сурагчдын урлагийн боловсролыг дэмжих, Япон улсын хэл, соёл, урлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тэмцээнд сургууль бүрээс ахлах буюу 10, 11, 12 дугаар ангиас нэг сурагч оролцох боломжтой.

Уралдааны эхний гурван байрын оролцогч JENESYS 2016 хөтөлбөрийн хүрээнд Япон орноор аялах эрхийн эзэн болох юм. Гэхдээ 6 сараас дээш хугацаагаар Японд амьдарч байсан, өнгөрсөн 3 жилийн дотор 7-оос дээш хоногийн хугацаагаар зорчсон, Японы Засгийн газрын урилгаар тус улсад аялж байсан бол дээрх шагналыг олгохгүй аж.

Мөн 4-10 дугаар байранд орсон сурагчдад япон хэл суралцах эрхийн бичиг гардуулах юм.

Уралдаанд оролцогчдыг энэ сарын 14-нийг хүртэл бүртгэнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ