ДОРНОД: Буриад гэрийн ханыг бургасаар хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-16 16:36:03

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол гэрийг дотор нь халх, баяд, дөрвөд, буриад гэж хуваадаг бөгөөд яс мод, бүрээс гэсэн үндсэн хэсэгтэй. Хана, унь, хаалга, тооныг яс мод гэж нэрлэдэг.


Өдгөө Дорнод аймгийн буриад сумдад цөөн тооны мужаан уламжлалт аргаар гэрийн хана хийж байна. Буриад гэрийн ханыг бургасаар хийдэг. Тэд голдуу Онон голоос хана хийх модоо түүдэг. Холтсыг цэвэрлэн чийг нь гартал хатаасны дараа нэг нэгээр нь тусгай бэлдсэн нүхэнд гал түлж утаж бэлтгэдэг аж. 


Бургас нь дотроо дөрвөн төрөлтэй, мөн голтой, голгүйг дархан хүн өөрөө холтсыг нь шинжин харж сонгоно. Нэг удаад 50-60 бургасыг түүж, нэг нэгээр нь хатааж бэлтгэдэг. Одоо цагт тэмээний арьс ховордсон учир үхрийн арьсаар голдуу ханаа бөхөлж байна.  

Холбоотой мэдээ