ХӨВСГӨЛ: Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-08-01 09:13:44

Мөрөн, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын ээлжит 17-р хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороог байгууллаа.




Сонгуулийн хорооны даргаар Хөвсгөл аймгийн ИТХ-ын Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Одончимэг, нарийн бичгийн даргаар Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбатыг томилж, 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.



Мөн энэ онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээг нэмэгдүүлэн батлах тухай, мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг шинэчлэн батлах тухай, шашны байгууллагад зөвшөөрөл олгох, сунгах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ