Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгуулжээ.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь дараах эрхийг хэрэгжүүлэн
ажиллах юм байна. Тодруулбал,
-Харьяалах
нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгуулийн
ажлыг төлөвлөх, зохион байгуулах,
-Аймаг,
нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох,
-Сонгуулийн
нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх,
-Хурлын
Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн
мэдүүлэх,
-Сум,
дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн
удирдлагаар хангах,
-Сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх аж.
Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо энэ сарын 12-ноос өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон 3-5 гишүүнтэй байгуулна. Харин хэсгийн хороог энэ сарын 27-ноос өмнө
байгуулж, дарга, гишүүдийг батлана.