Алдарт дуучин Рэйний тоглолтын тасалбар худалдаанд гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголчуудад “Миний байшин” киногоороо танил болж, мянга мянган шүтэн бишрэгчтэй болсон БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Рэйн буюу Жун Жи Хүүн манай улсад тоглолтоо хийнэ.
Тэгвэл түүний тоглолтын тов гарч, өнөөдрөөс тасалбар нь худалдаанд гарчээ. “Эвандис” энтертайнментаас зохион байгуулах эл тоглолт ирэх сарын 15-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Тасалбарын үнэ 200 мянган төгрөг байх аж. Тоглолтыг зохион байгуулагчид тасалбар борлуулах нээлтийн өдөр буюу зөвхөн өнөөдөр үнийг 50 мянган төгрөг болгон хямдруулжээ.
Тоглолтод Рэйнээс гадна Солонгосын хэд хэдэн алдартай дуучин ирэх аж. Жун Жи Хүүн 1998 онд 16 настайдаа анхны дебютээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл долоон цомог, 28 сингл гаргаж дэлхий даяар 20 гаруй удаагийн бие даасан тоглолт хийсэн байна.
“Эвандис”-ийнхэн өмнө нь Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хён Жун, МС Снайпер,
Блүү нарыг эх орондоо урьж, тоглолтыг нь зохион байгуулж байв.