ДОРНОД: Бусан их сургуулийн эмч нарыг хүлээн авч уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн удирдлага Бусан их сургуулийн эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн сард БОЭТ-д Бусан их сургуулийн эмнэлгийн алсын зайн оношилгооны төв нээлтээ хийсэн юм. Энэ төвд үзлэг оношилгоо, эмчилгээ хийхээс гадна хагалгааны явцад тус сургуулийн эмч нартай шууд холбогдон зөвлөгөө авах боломж бүрдэж байна. Дээрх уулзалтаар цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эмч нараа суралцуулах, туршлага солилцох, шинээр байгуулагдсан алсын зайн оношилгооны төвд үнэ төлбөргүй оношлуулах төслийг үргэлжлүүлж, иргэд 200 мянган вон буюу 500 гаруй мянган төгрөг төлөөд уг үйлчилгээг авах боломж бүрдүүлэх, онош тодруулах шаардлагатай иргэдийг тус эмнэлэг рүү явуулж эмчлүүлэх зэргээр хамтран ажиллах тухай санал солилцжээ.
Мөн Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудыг БНСУ-ын анагаах ухаан,
эмнэлгийн үйлчилгээ, менежментийн арга барил, туршлагаас суралцуулах чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байна.
Ноднин БОЭТ-ийн дөрвөн эмч Бусан хотын Бусан их
сургуулийн эмнэлэгт амжилттай суралцан төгсжээ.