Шизүока мужтай байгуулсан багш сурагч солилцох хөтөлбөрийг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-10 12:33:23

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга нар Япон Улсын Шизүока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, ЗДТГ-ын Гадаад харилцааны зөвлөх Г.Эрдэнэхатан, Боловсролын газрын хэсгийн дарга Аоки Томоки болон бусад төлөөлөгчийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзав. 


Уулзалтаар талууд энэхүү хөтөлбөрийг өргөжүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсролын сайн туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар тогтлоо. Япон Улсын ахлах сургуулийн сурагчид багш, сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 4-9-ний өдрүүдэд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн хөтөлбөрт хамрагдаж, хүүхдийн “Жаргалан” зуслан, нүүдэлчин айлд зочилж, Улаанбаатар хотод хоёр өдрийн үйл ажиллагаанд оролцов. 


Боловсролын яам, Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн ЗДТГ хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Багш, сурагч солилцооны хөтөлбөр" 13 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 






Холбоотой мэдээ