Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших “Сүлжээ” ХХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина.
Нийслэлийн
Газар зохион байгуулалтын албанаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх
Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд явган зам тавих газрыг нь чөлөөлөхөөр болжээ. Учир
нь тус дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн
байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон
төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан юм.
Нийслэлийн Газар
зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга
Г.Ариунзаяа “Манай байгууллагаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх
Чихэр” ХК-нд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүргэсэн. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшил газрын эргэлтийн
цэгийн хамгийн захын хэсгээс 4 метр
хүртэлх талбайг чөлөөлөх боломжтой гэсэн. Газар чөлөөлсний дараа тус байршилд стандартад нийцсэн 1.5 метр
өргөн явган зам тавина. Хүүхдүүд
сургууль, цэцэрлэгт явахдаа 1.2 км зам туулдаг байсан бол шинэ зам тавьснаар 400 метр замыг аюулгүй туулах боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.