БАЯНХОНГОР: Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 10 оюутан инженерийн чиглэлээр сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-30 15:47:57
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсү мужтай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд 10 оюутныг инженерийн чиглэлээр Ганьсу мужийн Ланжоу хотын Ланжоугийн Технологийн их сургуульд сургахаар болж, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан урилгыг оюутнуудад гардууллаа.

Оюутнууд эхний хичээлийн жилд хятад хэлний бэлтгэлд суралцаж, хятад хэлний шалгалтаа өгч, өөрийн хүссэн инженерийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцах юм. Тус сургуульд Баянхонгор аймгийн 9 оюутан 2 дахь жилдээ суралцаж байгаа бол ийнхүү нийт 19 оюутан тус улсад суралцахаар болж байна.
Энэ жилээс суралцах оюутнуудын хичээл 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ.

Баянхонгор аймаг Ганьсү мужтай ХАА, Аялал жуулчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах, тэнцвэрт байдлыг хангах тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ