ХӨВСГӨЛ: Ногоон хэрэм төслийн хүрээнд "Мод үржүүлгийн газар" байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-15 16:37:33

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цөлжилтийг сааруулах шар шороон шуургатай тэмцэх, ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор Монгол - Солонгосын "Ногоон хэрэм" төслийг 2022 оноос хойш Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд Мөрөн хотын онгоцны нисэх буудлын урд байрлах 15 га талбайд жилд 10 гаруй төрлийн 1 сая тарьц, суулгац бэлтгэх Мод үржүүлгийн газар байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.


Төслийн хүрээнд энэ зун 70000 бургас, 50000 улиас тарьсан байна.


Цаашдын тогтвортой байдлыг хангахаар иж бүрэн тохижилттой сургалтын төв, бүрэн тоноглогдсон хүчин чадал бүхий хүлэмж байгуулсан байна.


Ийнхүү орон нутгийн онцлогт тохирсон тарьц суулгацыг ургуулж ойжуулалт, түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойн түймрийн хяналтын систем байгуулах,  эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, ногоон байгууламжид нийлүүлэхээр зорьж  байна.



  



 

 

Холбоотой мэдээ