ХӨВСГӨЛ: Цэргээс халагдаж буй хүүгээ хос морьтой угтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-15 16:57:18

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгаас Эрдэнэ хотын дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа хаагаад өнөөдөр нутагтаа ирлээ.


Энэ үеэр Арбулаг сумын малчин Ц.Дэлгэрмөрөн хүүгээ хос морьтой угтан авлаа.


Малчин Ц.Дэлгэрмөрөн “Хүүгээ ирэх өдрийг хоног тоолон хүлээж хос морийг эмээл хазаар бугуйлтай бэлтгэн зорин ирлээ.

Эр цэргийн албаа нэр төртэй хаасан хүүгээрээ бахархаж байна. Хүү минь багаасаа хурдан морь унаж өссөн монгол ахуйд их хайртай юм. Иймээс нүүдэлчин монгол өв уламжлалаа дээдэлж яваарай гээд хос морьтой угтан авч байна” гэдгийг хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ