Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-23 10:36:44

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан өглөөний 08:00 цагаас эхлэн үргэлжилж байна.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хоёр долоо хоногийг өмнө 11-11 төвд ажиллах үеэрээ Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф нэмэх асуудлыг бие даан шийдвэрлэдэг зохицуулалттай. Гэхдээ Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэх асуудлаар холбогдох судалгааг хийж байна. Ойрын хугацаанд Засгийн газар болон Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулна гэдгээ мэдэгдээд байсан юм.


Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд эрчим хүчний реформын танилцуулгатай танилцаж байгаа аж. Түүнчлэн “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох тухай” төслийг хэлэлцэх юм. Мөн Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийн талаар зэрэг 27 асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ