Бие даан амьдрах боломжоор хангах хөтөлбөр хэрэгжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран ядуурал, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, нийгмийн халамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх нийгмийн хамгааллын форумыг энэ сарын 29-30-нд зохион байгууллаа.
Азийн хөгжлийн банктай сүүлийн 30 гаруй жилд үр дүнтэй төсөл
хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь “Төгсөлтийн аргачлал” юм. Энэ нь бага
орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг болох “Төгсөлтийн аргачлал”-ыг туршин хэрэгжүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих төвийг 6 аймагт байгуулсан билээ. Цаашид хэвийн үйл ажиллагааг нь хангаж, Монголд
байгаа хөгжлийн бэрхшээлтэй 112
мянган иргэнийхээ нийгэмд оролцох бие даан амьдрах нөхцөлөөр нь хангах
хэрэгцээ шаардлага байгааг ГБХНХЯ
мэдээллээ.
Түүнчлэн, ахмад
настны идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөр ч сайн хэрэгжиж байна. Урт хугацаанд, эрүүл, идэвхтэй насжилтыг
дэмжих жишиг төвүүдийг нөөц бололцоондоо тулгуурлан байгуулахыг зорьж байгаа аж.