Тэтгэврийн олон төрлийн даатгалын систем нэвтрүүлэх сайн туршлагыг судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэврийн шинэчлэл хийж, ганц төрлийн биш хувийн тэтгэврийн тогтолцоог Монголд хэрэгжүүлэх сайн жишгийг судалж байна.
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд болж буй
"Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга
уулзалт" дээд түвшний хуралд ГБХНХ-ын
сайд Л.Энх-Амгалан оролцож,
энэ үеэр Хонконгийн “Тэтгэврийн схемийн холбоо”-ны тэргүүн Жанет Ли-тэй
уулзлаа.
Хонконг нь албан журмын тэтгэврийн сангаар дамжуулан 24
төрлийн схемээр тэтгэврийн
харилцааг зохицуулдаг. Ажил олгогч,
ажилтан нь олон төрлийн сонголттой тэтгэврийн схемээс өөрт тохиромжтойг
сонгодгоороо онцлогтой. Ажил олгогч өөрсдийн
схемийг санал болгоно. Ингээд ажилтан, ажил олгогчийн санал болгосон схем нийлж
тухайн иргэний тэтгэврийг тооцох цогц схем болдог байна. Мөн албан журмын
тэтгэврийн сангийн шимтгэл нь ажилтан 5 хувь, ажил олгогч 5 хувь байдаг аж. Тэтгэврийн сангаа 2025 оноос 100
хувь цахимжуулж, боловсронгуй болгож
байгааг ГБХНХЯ мэдээлжээ.