СЭЛЭНГЭ: Харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сэлэнгэ аймаг, БНХАУ-ын Хөх хот хооронд ах
дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байна.
Энэхүү ойд зориулсан хоёр талын цахим уулзалт өнөөдөр
боллоо.
Уулзалтаар 5 жилийн хугацаан дахь хамтын ажиллагааны ололт, цаашдын чиглэл зорилгыг харилцан ярилцав. Хөх хотын цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага, Сэлэнгэ аймгийн “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд оруулж байгаа сайн туршлагыг тус тус танилцууллаа.
Мөн байгаль орчин, аялал жуулчлал, урлаг, соёлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн эргэлтийн хүрээг хэрхэн тэлж ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Албан уулзалтын төгсгөлд “БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот болон Монгол Улсын Сэлэнгэ аймаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх санамж бичиг”-т Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Хөх хотын орлогч дарга Ван Күль нар гарын үсэг зурлаа.
Мөн “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын засгийн ордны гадаад хэрэг эрхлэх газар болон Монгол Улсын Сэлэнгэ аймагт нөхөрлөлийн ой байгуулах төсөл”-ийн гэрээнд Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс, Хөх хотын Гадаад хэрэг Эрхлэх газрын дарга Жао Жин нар гарын үсэг зурлаа.
Уулзалтад Сэлэнгэ аймгийн талаас аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг
даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга
Д.Хишигбат, ХШҮХ-ийн дарга Л.Төгөлдөр, Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс,
БОГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа,
Хөх хотын талаас Хөх хотын Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Жао Жин,
Хотын орлогч дарга Ван Күнь, Ой шугуй бэлчээрийн газрын дарга Хао Лизун,
“Монгол өвс” группийн орлогч захирал Чень Рүйюи нарын албаны хүмүүс оролцлоо.