ХОВД: Л.Угталдорж өдөрт 4-5 цагийг ном уншихад зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-14 17:21:52

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Нийтийн номын сангаар тогтмол үйлчлүүлдэг, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж яваа ахмад уншигчдын нэг бол Лхамсүрэнгийн Угталдорж.

Тэрбээр өдгөө 64 настай. Амьдралынхаа ихэнх хугацаанд номтой нөхөрлөж, өдөрт 4-5 цагийг ном уншихад зарцуулж хэвшжээ.   

“Ном бол амьдралын их сургууль” хэмээн тодотгох Л.Угталдорж гуай өнгөрсөн хугацаанд Ховд аймгийн Нийтийн номын сангийн хоёр удаагийн аварга уншигч болж байлаа. 

Сүүлийн жилүүдэд номын баяр болон бүх нийтийн уншлагыг дэмжих олон талт үйл ажиллагааг зохион байгуулснаар ном унших хүсэлтэй иргэд, хүүхэд, залуусын тоо тодорхой хувиар нэмэгдэж байна. Ном унших нь олон давуу талтай учраас залуу үеийнхэн чөлөөт цагаа номонд зориулахыг ахмад уншигч Л.Угталдорж гуай уриаллаа. 



Холбоотой мэдээ