СЭЛЭНГЭ: Малчны хотонд төрийн үйлчилгээг хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-05 11:42:48

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын удирдлагын багаас төрийн үйлчилгээг малчны хотонд үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

 

Сэлэнгэ аймагт энэ жил цас ихтэй ч өнтэй сайхан өвөл болж байна. Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багийн Хужир нугын 29 малчин өрхийн малчид иргэдтэй уулзаж, өвөлжилтийн байдалтай танилцан, төрийн үйлчилгээг үзүүлэх, мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулжээ.

 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд малчин иргэдийнхээ дуу хоолойг сонсож, залуу малчдаа дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг сонсох, эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэсэн байна.

 

Мөн энэ үеэр "Аюулгүй галлагаа" нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар заавар, зөвлөмж хүргэж, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

 

Малчны хотон дахь төрийн үйлчилгээг Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг болон аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, төлөөллүүд хамтран үзүүлсэн байна.

Холбоотой мэдээ