Нэг өдрийн дотор 1000 алтан карт заржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 24 /Kazinform/. АНУ-д оршин суух зөвшөөрөл буюу 5 сая ам.долларын үнэтэй 1000 ширхэг “алтан карт”-ыг нэг өдрийн дотор худалдан борлуулсан тухай тус улсын Худалдааны сайд Ховард Лютник мэдэгджээ.
“Алтан карт”-ыг худалдан авах боломжтой, бизнес нь амжилттай яваа 37 сая хүн бий гэж тэрбээр "All-In Podcast" нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 5 их наядын долларын үнэтэй 1 сая ийм карт зарах боломжтой гэж үзэж байгаа аж.
“Энэ картыг худалдан авах бололцоотой 37 сая хүн бий. Бид 1 сая карт худалдах боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа” хэмээн Х.Лютник хэлсэн байна. 5 сая долларын өртөгтэй “Алтан карт” нь АНУ-д байнгын оршин суух эрхийг гадаадын иргэдэд олгох бөгөөд одоогийн “EB-5” хөрөнгө оруулагчийн визийг орлож байгаа юм.
"Худалдах үйл явцыг оновчтой болгохын тулд Илон Маскийн баг тусгай программ хангамжийн платформыг бүтээж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараа гаргана" гэж Х.Лутник хэлжээ.
АНУ-д ажил эрхэлж, татвар төлөх хүмүүст зориулж "алтан карт" гаргах зэргээр инфляцтай тэмцэхээр төлөвлөж байгаагаа Д.Трамп Конгресст өмнө нь мэдэгдсэн байна