ГОВЬ-АЛТАЙ: Насанд хүрсэн иргэдийн 83 хувь нь “И-Монголиа”-д бүртгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах сонирхол нэмэгдэж байна.
Говь-Алтай аймагт “И-Монголиа” цахим системийн хэрэглээ их байгаа юм. Тухайлбал, тус аймгийн насанд хүрсэн иргэдийн 83 хувь нь “И-Монголиа”-д бүртгэлтэй байна.
Хамгийн олон үйлчилгээ авсан сумдыг жагсаахад Есөнбулаг-372,825 удаа, Дэлгэр-54,044 удаа, Цогт-41,285 удаа бол хамгийн олон бүртгэлтэй хэрэглэгчтэй сумаар Жаргалан,Есөнбулаг, Чандмань, Бигэр сум эхний байруудыг эзэлжээ.
Сонирхуулахад, “И-Монголиа”-гаас иргэд 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авч болохоос гадна уламжлалт төрийн үйлчилгээг авахад иргэн 2 цаг 30 минутын хугацаа зарцуулдаг бол гурван минутад энэхүү цахим системээс үйлчилгээ авах боломжтой.