Ангиараа ухаалаг утас хожжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-28 17:58:53

   “Юнител” группээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Ухаанаараа уралдъя” хөтөлбөрийг зарлан явуулж байгаа аж.

Уг хөтөлбөрийн хоёрдугаар шатанд Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуулийн Б.Дамдин багштай 11А ангийн сурагчид тэргүүлж, ангиараа ухаалаг утсаар шагнуулсан байна. Тус ангийн 25 сурагч болон анги удирдсан багшид аймгийн Боловсролын газрын дарга Л.Дашням, “Юнител” группын Увс аймаг дахь салбарын захирал А.Нарантуяа нар “Глакси жи-5” утсыг өчигдөр гардуулан өглөө. Эдний ангийнхан тус уралдаанд өнгөрсөн жил оролцоод эхний шатанд 4-р байр эзлэж байжээ. Ангиараа нэг баг болж, хүүхэд бүр хичээл зүтгэж гаргаж ажилласны үр дүнд тус хөтөлбөрийн 11-р ангийнхны ангилалд түрүүллээ хэмээн тус ангийн сурагчид ярьж байлаа.

“Ухаанаараа уралдъя” хөтөлбөрт Увсын сурагчид байнга амжилттай оролцдог бөгөөд өнгөрсөн жил 2-3-р байр эзлэж байжээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ