АРХАНГАЙ: 108 утсанд ирсэн дуудлагын шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх арга зүйн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-21 11:34:59

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 / МОНЦАМЭ/. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор сум, багийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Сургалтаар хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудад хүүхэд, хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг эзэмшүүлэх, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн элчийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль, журмын дагуу тогтооход анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.


Мөн хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн кейс шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, гэр бүлтэй ажиллах чиглэлээр мэргэжилтнүүд өөр, өөрийн чиг үүргийн дагуу мэдээлэл өгч, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж, хамт олны хурлаар хэлэлцэн баталлаа.


Сургалтын үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалд сургаж, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, дотоод журмыг шинэчлэн боловсруулж, баталлаа. Мөн статистик мэдээ, мэдээллийн сангийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ. 

Холбоотой мэдээ