СЭЛЭНГЭ: Орон нутгийн төсвийн орлого 117.8 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-04 11:32:18

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тухайд оны эхний 4 сарын байдлаар төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого 43226.6 сая төгрөг буюу 117.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

 

Үүнээс аймгийн төсвийн орлого 22328.3 сая төгрөг буюу 179.1 хувийн гүйцэтгэлтэй, сумдын төсвийн орлого 20898.3 сая төгрөг буюу 86.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

2025 оны эхний 4 сарын байдлаар төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн зарлага 35003.0 сая төгрөг буюу 48.7 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

 

Үүнээс аймгийн төсвийн зарлага 12830.4 сая төгрөг буюу 51.0 хувийн гүйцэтгэлтэй, сумдын төсвийн байгууллагуудын зарлага 20424.6 сая төгрөг буюу 49.4 хувийн  гүйцэтгэлтэй байна.

 

Мөн сумдад 4589.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг шилжүүлжээ. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн гүйцэтгэл 348.8 сая төгрөг буюу 49.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Холбоотой мэдээ