Агаараас аврах ажиллагааны олон улсын туршлагаас суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-26 10:59:17

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлагын үеэр ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр өвчтнийг тээвэрлэх, буулгах дадлагыг өчигдөр хийлээ.


Дадлага сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм. Тус сургалтыг Монгол Улс, БНФУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслиийн хүрээнд анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.


Сургалтад Эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа анги, нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй алба хаагч, мэргэжилтэн хамрагджээ. Оролцогчид агаараас аврах ажиллагааны чадавхаа дээшлүүлэхээс гадна олон улсын туршлагаас суралцаж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн голомтод хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар харилцан мэдлэг, мэдээлэл солилцов.


Оролцогчид агаараас аврах ажиллагааны чадавхаа дээшлүүлэхээс гадна олон улсын туршлагаас суралцаж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн голомтод хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар харилцан мэдлэг, мэдээлэл солилцов.


Франц улсын Анагаах ухааны академийн сан, Иргэний аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар болон ОБЕГ-ын холбогдох эмч, мэргэжилтнүүд сургалтыг удирдан зохион байгууллаа.


Энэ сарын 23-25-нд болсон тус сургалтын хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцжээ.

 


Холбоотой мэдээ