ӨНӨӨДӨР: Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайланг олон нийтэд цахимаар танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал
-УИХ-ын Байнгын
хороодын хурал болно.
09:00 цагт: Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн
бүсийн Эдийн засгийн тойм” тайланг олон нийтэд цахимаар танилцуулна.
11:00 цагт: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Хаягдал ус ба ус дахин ашиглалт” сэдэвт илтгэл тавина.
11:00 цагт: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна.
11:30 цагт: Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэхийг шаардах жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
13:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргалын
“Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит
Дүрслэх урлагийн музейд нээнэ.
13:00 цагт: Японы Чиба технологийн их сургуулийнхан Монгол Улсын боловсролын хүртээмж, мэдээллийн технологийн чадавхыг дэмжих зорилгоор 800 ширхэг iPad-ыг үнэ төлбөргүй хандивлах ёслолын ажиллагааг Боловсролын яамны хурлын танхимд зохион байгуулна.
16:00 цагт: Манай улс “Mental Health First Aid” /Сэтгэл зүйн эрүүл мэндийн анхны тусламж”/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ авсан 46 дахь орон болсонтой холбогдуулан “Туушин” зочид буудлын "Executive lounge"-д Австралийн “MHFA International”-ийн дэд захирал Жак Барнфийлд, соёлын нутагшуулалт хариуцсан ахлах багш Клайри Келли нар сургалт зохион байгуулна.
-Дэлхийн
хөвөнгийн өдөр тохиож байна.
-Нийгмийн
даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой
үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран
ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.
Орон нутагт:
Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион
байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж
байна.
Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага
үргэлжилж байна.
Баян-Өлгий: Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих
бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн
цогц үйл ажиллагаа М.Хурманханы талбайд болно.
Дархан-Уул: МСБХ-ны дээд лигийн хүрээнд Улаанбаатар
Амазонс-АОДЭ Винкс, Дархан Юнайтед-Ховд Шонхорууд багийн тоглолт “Дархан
Юнайтед Арена”-д болно.
Завхан: “Living in Space” буюу “Сансарт амьдрахуй”
агуулгын хүрээнд “Дэлхийн сансрын 7 хоног”-ийг тэмдэглэж байна.