Истанбул дахь халдлагад монгол иргэн өртөөгүй
МОНГОЛЫН МЭДЭЭБНТУ-ын Истанбул хотын шөнийн цэнгээний газарт болсон халдлагад монгол иргэн өртсөн эсэхийг ГХЯ-ны Консулын газраас тодрууллаа.
Истанбул дахь Ерөнхий Консулын газраас "Монгол иргэн өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй байна" хэмээн мэдээлсэн байна.
Туркийн хамгийн их хүн ам төвлөрсөн хот болох Истанбулд энэ оны нэгдүгээр сарын нэгний 01:15 цагийн үед “Reina” шөнийн цэнгээний газарт халдлага болж, 39 хүн нас барж 69 хүн шархадсан. Одоогоор нас барсан иргэдийг хэн болохыг тодруулах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тус ажиллагааны хүрээнд 21 хүнийг хэн болохыг тогтоосон бөгөөд 16 нь гадны, 5 нь туркийн иргэд байв.
Истанбул дахь Ерөнхий Консулын газар шаардлагатай мэдээллийг авахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэнэ.
Тус улсад 4000 орчим монгол иргэн амьдардгаас 3500 нь Истанбулд амьдардаг юм.
Б.Туул