Иргэдийн хурлын төлөөлөгчид цаг үеийн мэдээлэл сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-12 22:38:09

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн шинэ оны анхны зөвлөлгөөн болов.

1992 оноос эхлэж Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймаг, сумын ИТХ байгуулагдаж тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулж орон нутгаа хөгжүүлэх чиг үүргийг баримтлан ажиллаж байна. Энэ хугацаанд тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас Төлөөлөгчдийг мэдээллээр хангах зорилгоор “Төлөөлөгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж иржээ.

Энэ удаагийн зөвлөлгөөнөөр “Эрүүл Мэндийн газрын 2016 оны ажлын тайлан, томуугийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн мэдээлэл”-ийг аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, “Онцгой байдлын газраас 2016 онд аймгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан тухай мэдээлэл”-ийг тус газрын орлогч н.Ганхүү нар хийж танилцууллаа. Мөн үеэр “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт MNS-5140 Төрийн албан хэрэг хөтлөлт”, “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний төсөл”-д санал авах тухай зэрэг мэдээллүүдийг хийсэн юм. Зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай холбоотой санал гаргалаа. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ:-“Бид иргэдийн төлөөлөгчдийнхээ шинэ оны анханы зөвлөгөөнийг хийж байна. Аймгийнхаа ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг манай аймаг анх хийж эхэлснээр бусад аймгууд туршлага болгон авч хийдэг болсон. Зөвлөгөөний зорилго нь төлөөлөгчдөд шинээр гарсан хууль эрх зүйн баримт бичгүүдийн танилцуулж аймаг орон нутагт хийгдэж байгаа ажлын талаар аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагууд мэдээлэл хийж танилцуулдаг. Учир нь төлөөлөгчид иргэдтэй уулзахдаа яг адилхан нэг зорилго чиглэлийн юм ярих шаардлагатай болохоор мэдээллийг эхлээд тэдэндээ хүргэдэг юм. Мөн төлөөлөгчид болон иргэдийг хооронд нь холбоход энэ зөвлөгөөн ач тустай байдаг. Энэ удаагийн зөвлөгөөнөөр аймгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг сонсож томуу, томуу төст өвчний дэгдэлтийн байдлын талаар танилцуулж Онцгой Байдлын газраас өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийж байна” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ