ЗЦА-ны алба хаагчид техникийн, хөдөлгөөний аюулгүй байдлын онолд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-06 12:32:58

Замын цагдаагийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуультай хамтран өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 10 хоногт  21 аймаг, алслагдсан гурван дүүргийн Замын цагдаагийн тасаг, хэсгийн албан хаагчдыг сургалтад хамрууллаа.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах комисс”-т ажиллах алба хаагчдыг энэ сургалтад хамруулж техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын онолын чиглэлээр мэргэшүүлэх шаталсан сургалт явуулсан байна Орон нутагт ажиллаж байгаа Замын цагдаагийн албан хаагчид Замын хөдөлгөөн зохион байгуулах, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийх аргачлал, осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан ашиглах, тусгай  шалгагч багаж /Police reader/ ашиглах арга сэдвээр суралцлаа гэж ЦЕГ-ын ХМТ"өөс мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ