Египетийн сонгууль 2 дахь өдрөө сонгогчгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-20 14:58:47

КАИР. /Reuters/. Египетийн парламентын сонгуулийн эхний үе даваа гарагийн шөнө дуусч, ирц хоёр дахь өдрөө сул байгаа нь 2013 онд цэргийнхэн хүчээр төрийн эрхэнд гарсан гутранги байдлыг санагдуулж байна. Өдөр тутмын Аль-Мал сонин нүүр хуудсандаа “Сонгогчгүй сонгууль” хэмээн бичжээ.

Ням гарагт ирц 15-16 хувьтай байсан ч төрийн байгууллагын албан хаагчдад хагас өдрийн санал өгөх чөлөө өгснөөр ирц нэмэгдэнэ хэмээн Ерөнхий сайд Шериф Исмэйл мэдэгдэв.

Ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сиси өөрийн биеэр сонгогчдыг саналаа өгөхийг уриалсан бөгөөд ирц бага байгаа нь хуучин генералын нөлөө буурч буйн илрэл юм. Арабын хамгийн олон хүн амтай Египет улс ардчилалд хүрэх замд сонгууль хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн Сиси дүрсэлжээ.

2013 онд армийн удирдагч Сиси Египетийн анхны чөлөөт сонгуулиар ялсан "Лалын ахан дүүс"-ийн Мухаммед Мурсиг түлхэн унагаж, ардчилалд хүрэх "замын зураг" гаргахаа амласан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ